АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй байсан. Тэрбээр дөнгөж сая буюу наймдугаар сарын 2-ны өдөр 22:50 минутын орчимд Тайваньд онгоцноос буулаа.
Нөхцөл байдалтай холбоотойгоор тайваньчууд агаарын дайралтаас хамгаалах байранд орж эхэлжээ. Гэхдээ зориулалтын хамгаалах байранд бус газар доорх машины зогсоол, метроны зогсоол, худалдааны төвүүдийг бэлтгэж байна. Тайпэйд 4600 гаруй хоргодох байр бий бөгөөд 12 сая орчим хүн хүлээж авах боломжтой.