Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүсээр аялаарай

A- A A+
Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүсээр аялаарай

"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын баг Улаанхотын Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүсэд сурвалжилгаа үргэлжлүүлж байна.

 2019 онд ӨМӨЗО-ы Тамхины монополийн товчоо (компани)-ны хүчтэй дэмжлэгтэйгээр Улаанхад суурингийн Гуугын айл багийн баруун хойд нуурын хэсгийн экологийн орчныг сэргээсэн юм.

 Гуугын айл баг нь орон нутгийнхаа дотоод нөөц боломжийг ашиглаж, аж үйлдвэрийнхээ хөгжлийг төлөвлөдөг. Экологийн нөхөн сэргээлтээс эхлээд 710 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Туур голын экологийн нөхөн сэргээлтийн төсөл нийтдээ 30 орчим сая юанийн хөрөнгө оруулалтаар баригджээ. Хотын Намын хороо, Засгийн газар нийт 5 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, уг төслийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэн, 3.3 километр аялал жуулчлалын зам тавьж, тосгоны 6000 метр квадрат талбай бүхий соёлын талбайг асфальтаар хучиж тохижуулжээ.

 

 Уул ус, гол мөрөн жижиг тосгонд өнгө үзэмж нэмж, экологийн нөхөн сэргээлтэд суурилсан хөдөөгийн аялал жуулчлал нь тосгонд шинэлэг уур амьсгалыг авчран, орчин үеийн хөдөө аж ахуй, орчин үеийн аялал жуулчлалыг нэгтгэсэн бизнесийн шинэ хэлбэрийг бүрдүүлж, хөдөөгийн эдийн засгийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болж чадсан байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ