Туркийн нийслэл Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин өрсөлдсөнөөс хоёр тамирчин нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
Тухайлбал, тэмцээний өсвөр үеийнхний газраас таталтын 66 кг-ын жинд Ц.Баярбаясгалант 200 кг-ыг татсанаар мөнгө, суултын төрөлд 202.5 кг-ыг амжилттай өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Харин залуучуудын хэвтээ шахалтын 66 кг-ын жинд М.Ууганбаяр 145 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэнээр Монголын пауэрлифтингийн баг одоогийн байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл медальтай байна.