“MGL art media” группийн уран бүтээлчдийн бүтээсэн “Бэхэн зүрх” уран сайхны кино ирэх сарын 18-наас үзэгчдэд хүрнэ.
Тус киноны албан ёсны постерыг Монголд анх удаа AI буюу хиймэл оюун ухаан ашиглан зурсан байна. Постерыг “Урлан” студийн уран бүтээлч М.Ганзориг бүтээжээ.
Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг, ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нар ажилласан байна.
Дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Отгонсувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж нар тогложээ.