СЕХ-ны ахлах референт Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчдийн нэрсийг долоон хоногийн дотор зарлана

A- A A+
СЕХ-ны ахлах референт Д.Бат-Эрдэнэ: Нэр дэвшигчдийн нэрсийг долоон хоногийн дотор зарлана

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр/2024.05.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ:

-Сонгуулийн ерөнхий хорооноос ажлын хэсэг гарган ажиллаж, нэр дэвшигчдийн материалыг хүлээн авлаа. Хуульд заасны дагуу долоо хоногийн дотор шаардлага хангасан эсэхийг шалгаж, бүртгэх эсэхийг шийднэ. Ардчилсан намаас тогтоолоо ирүүлсэн. Үүнээс хойш Ардчилсан намын тогтоол гэж дахин ирсэн. Бид Ардчилсан намаас нэг л тогтоолыг хүлээн авсан. Гэтэл хоёр иргэнээс дахин тогтоол ирсэн. Ардчилсан намын сонгуулийн ерөнхий хороотой шууд харьцах хүнээс алдаа гарсан байна гэж дахин тогтоол илгээсэн. Ардчилсан намаас нэг тогтоол ирүүлсэн ч дахин хоёр тогтоол ирсэн учир тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Хэн, хэзээ, юу хийх вэ гэдгийг маш тодорхой заачихсан байдаг. Сонгуульд хариуцлагатай, хүндэтгэлтэй оролц гэсэн албан бичгийг хүргүүлж байна. Намын дотоод асуудал, харилцаанд СЕХ-оос хөндлөнгөөс оролцох боломж хязгаарлагдмал. Энэ ч агуулгаараа тодруулга тайлбар тодорхой биш бол шүүхийн байгууллагаар үүнийг тогтоолгох боломжтой.

Сонгуулийн саналын хуудасны загварыг баталсан. Хоёр хуудас иргэдэд очно. Нэг нь нэр дэвшигч, нэг нам эвслийн саналын хуудас байх болно. Хосолсон тогтолцоогоор явж байгаа учир нэг сонгогчид хоёр хуудас очно. 21 аймаг, есөн дүүрэгт ч сонгогчийн өдөрлөгийг зохион байгуулахаар хуваарь товлосон. Саналын хуудас, санал тоолох машины бэлтгэн сурталчилгаа, сургалт явуулж байна.

Нэр дэвшигчдийн нэрсийг долоон хоногийн дотор зарлана. Татварын өргүй, зээлгүй, гэмт хэрэгт холбогдоогүй байх зэрэг шаардлагатай. Зургадугаар сарын 10-ны өдөр нийт нэр дэвшигчдийг зарлана.

Дөрвөн нам сонгуульд оролцохгүй.

Хуульд зааснаас өөрөөр нэр дэвших хугацааг тогтоож болохгүй. Ардчилсан намын тогтоолд 126 нэр дэвшигчийн мэдээллийг ирүүлсэн. Дахин хоёр тогтоол ирсэн. Үүнийг тодруулна. Нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө тухайн хүн татгалзаж болно. Харин бүртгэснээс хойш татгалзаж болно. Нас барсан эсвэл шүүхээр ял шийтгэл хүлээсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.

Бие даагчдын тухайд нийт 47 хүн материалаа ирүүлсэн. 801 дэмжигчийн гар үсгийг цуглуулсан байх ёстой. Тойрог тус бүрээр нь нэр дэвшигчдийн мэдээллийг хэлэхэд арай эрт байна. Бүртгэсний дараа мэдээлэл өгнө.

Саналын хуудас, бүхээгт, санал байран дээр зааварчилгаа бий. Мандатын тоотой тэнцүү саналыг өгнө. Илүү бөглөвөл хүчингүйд тооцно. Ингэсэн тохиолдолд дахин нэг удаа саналын хуудсыг авч бөглөнө.