"Дэлхийн банк"-ны шинэ Ерөнхийлөгчөөр Дэвид Малпасс сонгогдож, тэрбээр өнөөдөр үүрэгт ажилдаа орсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Дэвид Малпасс бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн эрхэм юм. Трамп дэлхийн нэр хүндтэй байгууллагыг Дэвид Малпасс шиг ажлын хариуцлагатай эрхэм тэргүүлэх учиртай" гэж мэдэгджээ.
Дэлхийн банкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжилдэг юм.
Дэвид Малпасс бол Трампын шадар туслахуудын нэг ба эрх баригч АНУ-ын Бүгд Найрамдах намын гишүүнээр сонгогдон ажиллажээ. Тэрбээр мөн 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трампын эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж байв.
Малпасс хэвлэлийнхэнд хандан "Дэлхийн банк олон улсад нүүрлээд буй ядуурал, эдийн засгийн төсөлт зэрэг томоохон сорилтуудтай нүүр туллаа. Манай байгууллагын гол зорилго бол ядуурлыг бууруулах, бүс нутгийн хямралыг багасгах билээ. Бүх улсын эдийн засаг ижил түвшинд байх учиртай. Энэ бүхэнд бид анхаарлаа хандуулан ажилладаг" гэж мэдэгджээ.