Улсынхаа нууцыг задруулсан хэргээр Британы Ерөнхий сайд огцорлоо

A- A A+
Улсынхаа нууцыг задруулсан хэргээр Британы Ерөнхий сайд огцорлоо

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй улсын нууцын зэрэглэлтэй төлөвлөгөөг задруулсан гэж буруутгаж, Батлан хамгаалахын сайд Гэвин Уилльямсоныг огцруулж буйгаа зарласан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

"Telegraph" агентлаг саяхан "Британийн Засгийн газар "5G" технологид шилжихдээ БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei" компаниас зарим тоног төхөөрөмжүүдийг авч ашиглахыг зөвшөөрсөн" гэж мэдээлсэн байна. 

Гэтэл дээрх яриа Британийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хаалттай хуралдаан дээр хэлэлцсэн асуудал байжээ.

Нууцын зэрэглэлд хэлэлцсэн асуудал хэвлэлээр цацагдсны дараахан Ерөнхий сайд нууц материал задруулсан буруутныг Батлан хамгаалахын сайдаа хэмээж, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэнэ. 

Ажилгүй болоод буй сайд Уилльямсон өөрийгөө гэм буруугүй хэмээгээд "Ерөнхий сайдын шийдвэрийг ойлгохгүй байна. Би ямар ч мэдээлэл задруулаагүй" гэж мэдэгджээ. 

"Huawei" компанийн нэрийн хуудас болоод буй "5G" технологийг ашиглахгүй байхыг АНУ холбоотнууд болон олон улсад уриалаад буй юм. Учир нь "Huawei" компанийг Бээжинтэй нягт холбоотой ажиллаж, олон улсад тагнуул хийдэг хэмээн буруутгадаг билээ. 

Мөн Вашингтоны хүсэлтээр тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэнь Ваньжоуг Канадын тал баривчилсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг