Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн уламжлалт зургаа болон 10 өдрийн нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод болж, өнөөдөр дүнгээ гаргахад эрчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Б.Буджаргал 1221.8 км замыг туулж түрүүллээ.
Энэхүү 24 дэх удаагийн тэмцээнд нийт 27 орны 72 гүйгчид оролцож шилдгүүдээ тодруулсан байна. Монгол Улсаас спортын мастер Б.Буджаргал, Ц.Түвшинжаргал нар 10 өдөр, ОУХМ Ш.Батсайхан, Ж.Энхбаатар нар 6 өдрийн гүйлтэд оролцож, ийнхүү өндөр амжилт үзүүллээ.
Харин 6 өдрийн 50-59 насны эмэгтэй ангилалд Ж.Батчимэг /499.5 км/ нэгдүгээр байр, 60-69 насны эрэгтэй ангилалд ОУХМ Ш.Батсүх хоёрдугаар байр /486.7 км/ эзэлжээ. Манай тамирчдаас Ц.Түвшинжаргал бэртлийн улмаас тэмцээнийг дундаас орхисон байна.
Энэ жилийн Америкийн нээлттэй тэмцээн Флашинг Медов цэцэрлэгт хүрээлэнд 10 өдрийн турш болж Дэлхийн болон Америкийн гүйлтийн холбооны албан ёсны зам дээр 0.8 миль буюу 1.3 км-ын тойргоор явагджээ. Эмэгтэйчүүдийн 10 өдрийн ангилалд Украины тамирчин Макула тэргүүн байрт оржээ.