Дэлхийд тэргүүлэгч Японы Toyota Motor компанийнашиг орлого санхүүгийн эхний жилийн байдлаар буурсан үзүүлэлттэй гарчээ. Японд санхүүгийн жил 2019 оны 3-р сарын 31-нээр дуусгавар болж, өнгөрсөн жилийн санхүүгийн тайлангаа гаргаж байгаа юм. Тэгвэл энэхүү тайлангаар Toyota Motorкомпанийн ашиг орлого өнгөрсөн оны үзүүлэлтээр 25%-иар буурч, цэвэр ашиг нь 16,9 тэрбум ам. доллар байжээ.
Toyota Motor компанийн ашиг орлогын хэмжээ буурсан шалтгааныг АНУ-ын татварын хуулинд өөрчлөлт орсонтой холбон тайлбарлаж байгаа юм. Учир нь татвар төлөхөөс өмнөх үеийн компанийн ашиг орлого 20,6 тэрбум доллар байсан бол татварын дараах цэвэр орлогын хэмжээ ихээхэн буурсан үзүүлэлттэй гарч байна. Тэгвэл өмнөх онд нь энэ үзүүлэлт татварын өмнөх орлого нь 23,6 тэрбум ам. доллар байсан юм.
Toyota компанийн тайланд дурьдсанаар машины худалдаа нь үндсэн хоёр зах зээлд буурсан үзүүлэлттэй байгаа юм. Дотоодын зах зээл дээр Toyota-ийн борлуулалт 29 мянган нэгжээр буурсан бол Хойд Америкийн зах зээл дээр 61 мянган нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа юм. Улмаар өнгөрсөн оны санхүүгийн жилийн үзүүлэлтээр компанийн орлого 2,9%-иар өсч, 272 тэрбум доллар байгаа бол үйл ажиллагааны орлого нь 2,8% буюу 22,5 тэрбум долларын үзүүлэлттэй гарчээ.