“Аврагч-2019” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

A- A A+
“Аврагч-2019” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Улаан загалмайн хороотой хамтран аж ахуй нэгж, байгууллагуудын анхны тусламжийн нөхөрлөлүүдийн дунд “Аврагч-2019” нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

Болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осолд нэрвэгдсэн хүмүүст яаралтай анхны тусламж үзүүлэх үүрэг бүхий “Анхны тусламжийн нөхөрлөл”-үүдийн бэлтгэл бэлэн байдал, сургалт дадлагыг сайжруулах зорилгоор зохион байгуулсан тс тэмцээнд “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК- ийн төв удирдлага, Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Өмнөд, Говийн бүсийн салбаруудын 6 багийн 90 гаруй гишүүд оролцсон байна.

Анхны тусламжийн нөхөрсөг багийн гишүүд гамшгаас хамгаалах онолын мэдлэг,  анхны тусламж, хорт хийн голомт дахь ажиллагаа, халдварт голомт, гал унтраах гэсэн дадлагын талбайд үзүүлэх тоглолтыг хийж, аваргуудаа шалгарууллаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.