Европт өнгөлж яваа моделиудын нэг болох Ж.Энэрэл дэлхийг чимж эхэлжээ. Дэлхийд алдартай "Cathay Pacific" компанийн сурталчилгааны зураг авалтад оролцсон түүний сурталчилгааны самбар хэдийнэ дэлхийн өнцөг булан бүрд байршиж олны харааг булааж эхэлсэн гэнэ.
Тус компани "Move Beyond" уриатайгаар энэ удаагийнхаа сурталчилгааг явуулж Ж.Энэрэлийн зураг Англи, Хонг Конг зэрэг томоохон улсуудын хотын гудамжийг чимж байгаа сурагтай.
Эх орондоо ирэн очин байдаг тэрээр дэлхийд алдартай олон сэтгүүлийн хуудсыг чимж байсан туршлагатай нэгэн. Загварынхан дундаа цэвэр Монгол царайтай гэгддэг түүнийг Дэлхийн загварынхан ийнхүү онилж эхэлсэн гэнэ шүү.