Казакстан Улсын нийслэл Астана хотноо зохиогдсон дэлхийн чансаа өндөр морьт харваачдын "Алтын жебе-2019” олон улсын тэмцээн өнгөрсөн гурван өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Монгол улсын морьт харвааны тамирчин “Хан-Монгол” морьтны холбооны сургагч, дасгалжуулагч Э.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар эх орноо төлөөлөн амжилттай оролцож дараах амжилтыг үзүүлсэн юм.
-Ази төрөлд алт
-Казах төрөлд хүрэл
-Турк төрөлд тавдугаар байрт шалгарч, Монгол Улс гран при шагналын мөнгөн цомыг хүртлээ.
1-р байр Казакстан
2-р байр Монгол
3-р байр Солонгос улс тус тус шалгарав.