Хятадын тэргүүн айлчлалынхаа үеэр ОХУ болон БНХАУ-ын хоорондын худалдааны эргэлт өнгөрсөн хугацаанд огцом өсч, түүхэн дээд амжилтаа эвдсэнийг тэмдэглэжээ. Үнэхээр ч өнгөрсөн хугацаанд хоёр улсын худалдааны эргэлт 100 тэрбум долларт хүрсэн нь томоохон амжилт гэдгийг Бээжин, Москвагийн талууд онцолж байгаа юм. Оросын тэргүүн хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарч чанаржин, эрчим хүч, хөрөнгө оруулалт, сансар болоод агаарын салбар дахь стратегийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэжээ.
Талууд “Бүс, зам” хөтөлбөрийн хүрээнд бүс нутгийн интеграцчлалыг хөгжүүлж, цаашид хамтын ажиллагаагаа бүх талаар тэлэх хүсэл сонирхолтой байгаагаа Москвагийн уулзалтаар дахин илэрхийлжээ.
Сүүлийн жилүүдэд түүнчлэн хоёр улсын хооронд аялал жуулчлал идэвхтэй хөгжиж, зөвхөн өнгөрсөн онд л гэхэд Хятадад Оросын 2,2 сая иргэн очсон бол Хятадаас 1,7 сая хүн Орос оронд хөл тавьжээ.