УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН КАНБЕРРА ХОТОД НЭЭГДЭВ

A- A A+
УРАН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН КАНБЕРРА ХОТОД НЭЭГДЭВ

Мелбурн хотод амьдарч буй залуу зураач Г.Золбоогийн “Азийн зүрхэн дэх говь” уран зургийн үзэсгэлэн 2019 оны 6 дугаар сарын 7-нд Австралийн Үндэсний их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийв.

Уг үзэсгэлэнг Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэн хамтран зохион байгуулж буй бөгөөд сарын хугацаанд үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү, Австралийн Үндэсний их сургуулийн Монголын хүрээлэнгийн захирал Л.Нарангоа нар үг хэлж, тус их сургуулийн багш, оюутнууд, Канберрад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Канберра, Сидней, Мелбурн хот дахь монголчуудын төлөөлөл оролцов.