Бид бие биенээ, амьдарч буй нийгмээ хэр сайн мэддэг вэ? Бидний мэддэг гэж боддог зүйлийн ард шал өөр дүр зураг байвал яах вэ? Тэгвэл тун удахгүй "өрөвдөх" сэтгэлгээг хаялж "бахархах" шинэ трэндийг бий болгохоор "Дижитал Галлерей"-ын хамт олон нийгэмд гэгээлэг өнгө нэмж, залуусын сэтгэлгээг өөрчлөхөөр "содон" үзэсгэлэн зохион байгуулахаар товложээ. Тодруулбал, энэ сарын 20-23-ны хооронд Хүүхдийн урлан бүтээх төвд байрлалтай Орд галлерейд "Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг"нэртэй урьд өмнө нь Монголд болж байгаагүй шинэлэг үзэсгэлэн болох юм. Залуучууд бид НИЙЛЭЭД юу хийж, бүтээж, ҮЛГЭРЛЭХ боломжтой нь тод илэрхийллийг харуулах болно."Хөгжлийн бэрхшээл" гэж байхгүй! Харах өнцгийн бэрхшээлийг бид БҮТЭЭЛЭЭР эвдэнэ. "Уран зураг ба Дижитал технологийн цоморлиг" үзэсгэлэн нээгдсэнээр гоо бүсгүй, уйтай моддоос авахуулаад уран бүтээлчдийн маань уран зураг бүхий бүтээлүүд маань олны хүртээлд дэлгэгдэн тавигдах бөгөөд Дижитал технологийг ашигласнаараа урлаг уран сайхны үзэсгэлэнгийн салбарт нэг шат ахиулах зорилготой аж. Тус үзэсгэлэнд зураач Л.Золбоо, зураач С.Намуунцэцэг, чөлөөт сэтгэгч, урах бүтээлч, Хөдөлгөөний бэрхшээлийг үл хайхрагчид оролцох юм. ТАХ Том хүн 8000₮ Хүүхэд 4000₮ Холбоо барих: 99036250, 98118535 Хаяг: Хүүхдийн Урлан Бүтээх Төв Хэзээ: 2019 оны 6.20-6.23ны хооронд зохион байгуулагдана.
- 2024-07-28
- 2024-05-16