Хятадын Сычуань мужид газар хөдлөлт болж, амиа алдсан хүмүүсийн тоо 30 гарчээ. Урд хөршийн баруун өмнөд хэсэгт орших энэ мужид /2019.06.22/-ний орой 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Өчигдрийн /2019.06.23/ байдлаар 21 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Газар хөдлөлтийн үеэр гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа аж.