Мьянмар Улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул түргэн тоглолтын төрөлд түрүүлжээ. Ингэснээр түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.
Тэрбээр өнгөрсөн онд Саудын Араб Улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын ДАШТ-д "шилдэг-30" шатарчдын шагнал гардаж байлаа.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Т.Мөнхзул хүрэл медаль хүртэж, эмэгтэй шатарчдаас анхны тивийн медалийг эх орондоо авч ирсэн юм.