Ким Кардашьян өөрийн “Kimono” брэндээ гаргажээ

A- A A+
Ким Кардашьян өөрийн “Kimono” брэндээ гаргажээ

Реалити шоуны од Ким Кардашьян нь Японы үндэсний хувцас болох кимоног ашиглан өөрийн брендээ гаргажээ. Кимоно нь 15 зуунаас эхэлсэн бөгөөд сул урт ханцуйтай японы үндэсний дээл гэсэн үг. Япончууд энэхүү хувцасаа гэрлэлт, төгсөлт, оршуулах ёслол зэрэг онцгой тохиолдолд өмсдөг билээ. Харин энэхүү онцгой тохиолдолд өмсдөг хувцсыг ашиглан өдөр тутмын бренд хувцас гаргаж байгаад зарим япон иргэд дургүй байгаагаа твиттерээр жиргэсэн байна. Мөн Ким Кардашьян нь өнгөрсөн жил АНУ-д Кимоно брэндийг барааны тэмдэг болгосон байжээ. Тэрбээр мөн "Kimono Body", "Kimono Intimates", "Kimono World" зэрэг худалдааны тэмдэгнүүдтэй болсон аж.