Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн. Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь "King Tower" хотхонд 5 өрөө байр бэлэглэжээ.
Шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгөв. Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу Аварга Э.Оюунболдыг долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.