Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн Нагоя хотын сүмогийн ордонд 15 хоногийн турш болж, өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдрийг хүртэл дээд зиндааны түрүү бөхийн төлөө их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар өрсөлдсөн. Хоёр аварга сүүлчийн өдрийн барилдаанд оноолт таарч, Какүрюү давснаар 14 даваатайгаар зургаа дахь удаагаа түрүүллээ.
Хэрвээ Хакүхо давсан бол хоёр аваргын хооронд нэмэлт барилдаан гарах байв.
Хакүхо 12 даваа, гурван унаатай тэмцээнийг өндөрлүүлсэн бөгөөд Ичиножёо А.Ичинноров, Котошогикү, Какүрюү нарт унасан юм. Хакүхо, Какүрюү нартай хамгийн ойр даваатай бөх Тэрүцүёоши байсан бөгөөд тэрбээр 12 даваа, гурван унаатай тэмцээнийг дуусгалаа.
Дээд зиндаанд барилдсан манай бөхчүүдээс Монголын үлэмж биет гэгддэг Ичиножёо А.Ичинноров есөн даваа авсан бол сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил тав, Дайшёохо Ч.Шижирбаяр зургаан даваатайгаар тэмцээнийг өндөрлүүлэв.
Сонирхуулахад, М.Анандын хувьд хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сарын тэмцээнд түрүүлсэн билээ.