Усанд сэлэлтийн тэмцээн болжээ

A- A A+
Усанд сэлэлтийн тэмцээн болжээ

Өнгөрөгч зургадугаар сард Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь “Усан спортын сургалтын төв”-тэй болжээ. Уг төвтэй болсноор анхны тэмцээнээ алба хаагчдын дунд зохиосон бөгөөд долоо дугаар сарын 29-ний өдөр хийжээ. Усанд сэлэлтийн тэмцээн өврөөр даллалт, араар даллалт гэсэн хоёр төрлөөр, хоёр насны ангилалд явагдаж аваргуудаа тодруулсан байна.

30-аас дээш насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Батбаяр, дэд байранд ахлах ахлагч Б.Мөнхбат, 30-аас доош насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч М.Гэрэлням, дэд байранд дэд ахлагч Б.Батбаяр нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдав. Тэмцээнд 28 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.