ТОКИОД МОНГОЛ ГЭР БАРЬЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧЛАХААР БОЛЖЭЭ

A- A A+
ТОКИОД МОНГОЛ ГЭР БАРЬЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧЛАХААР БОЛЖЭЭ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар Япон улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Токио-2020 олимпийн үеэр "Монгол Хауз" байгуулж, Монголынхоо сурталчилгааг хийх зорилгоор газар байршил сонгох, гэрээ хэлцэл хийх ажил амжилттай болжээ.

Токиогийн зүрхэнд орших "Токио тауэр"-ын гол хаалганы дэргэд Монгол гэр барьж, эх орныхоо төдийгүй аж ахуй нэгж, байгууллагуудын сурталчилгааг хийх, Монголчууд цугларах боломжтой байхаар тохижуулна гэж Ё.Баатарбилэг сайд мэдэгдлээ.

"Токио тауэр"-ын Ерөнхийлөгч Шин Маэда, захирал Хидэки Такао нартай уулзаж, газар, байршлаа тохирсон. Тун удахгүй МҮОХорооноос Токио тауэртай гэрээ хийх юм байна.