БНХАУ-ын Сючуань мужийн Чендү хотод “Цагдаагийн олимп” эхэллээ. Энэ удаагийн цагдаагийн дэлхийн тоглолтод манай улсын цагдаа, дотоодын цэргийн анги, офицер, ахлагч нийлсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Уг наадамд дэлхийн 80 орны цагдаагийн алба хаагчид спортын 54 төрөлд шилдгүүдээ тодруулах юм. Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спортын хорооны дарга, цагдаагийн хурандаа Д.Батмөнхөөр ахлуулсан баг тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, дардас, дугуй, карате, Push full, Bench press, Жюү-жицү гэсэн спортын есөн төрөлд өрсөлдөнө. “Цагдаагийн олимп” гэж нэрлэгдсэн цагдаагийн дэлхийн тоглолтод Монгол Улс тав дахь удаа оролцож байгаа бөгөөд өмнө нь нийтдээ 35 алт, 23 мөнгө, 12 хүрэл медаль авч байв. "Chengdu 2019" тэмцээн наймдугаар сарын 18-д өндөрлөнө гэнэ.
- 2024-07-28
- 2024-05-16