Монгол улсын начин Б.Цэдэнсодномыг МЗХ-ны “Эв нэгдлийн Мөнгөн Од”-одонгоор шагналаа

A- A A+
Монгол улсын начин Б.Цэдэнсодномыг МЗХ-ны “Эв нэгдлийн Мөнгөн Од”-одонгоор шагналаа

Ардын Хувьсгалын түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баяр наадамд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат АПУ компаний бөх аймгийн залуу арслан Баянзулын Цэдэнсодном нутгийн ах улсын харцага Хүрэл-Очирын Гантулгаар начины давааны босго алхсан билээ. Зүүнбаян улаан сумнаас 19 жилийн дараа Улсын цолонд хүрч нутаг усныхан, төрөл саднаа баярлуулж буй эрхэм дүүд халуун баяр хүргэе.

2019 оны 8 сарын 12 буюу Олон улсын залуучуудын өдрөөр Монгол улсын начин Б.Цэрэнсодномыг хөдөлмөр, зүтгэлийг үнэлж МЗХ-ны “Эв нэгдлийн Мөнгөн Од” одонгоор шагналаа. Цаашид улам их амжилтыг хүсэн ерөөе.

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын уугуул  Б.Цэдэнсодномын өвөөгийн талд МУ Начин Ч.Хайдав, аймгийн арслан н.Давгадорж, эмээгийн талд улсын заан Т.Санчир мөн аймгийн цолтой бөхчүүд байдаг, аймгийн цолтой ч хүмүүс бий тал талаасаа л бөхийн удамтай хүмүүсийн хүүхэд ажээ. Арван долоон настайдаа сумын начин болж 2010 оноос хойш барилдаж эхэлсэн.

Түүний амжилтын гараанаас дурдвал 2010 онд сумандаа барилдаж сумын начин, 2012 онд тойргийн барилдаанаар Монгол улсын начин Л.Нинжийн нэрэмжит барилдаанд сумын заан, 2016 онд Дорноговь аймгийн наадамд  Т.Дүгэрдоржтой тунаж аймгийн харцага цол, дараа жил нь Өвөрхангай аймгийн наадамдаа түрүүлж аймгийн арслан цол авсан байдаг.

Бэлтгэл сургуулилтаа хэрхэн хийдэг талаар сонирхуулбал, Их монголын хүчтэн дэвжээний бөхчүүдтэй “Мөнхийн үсэг” ХХК-ны спорт зааланд үндэсний бөхийн бэлтгэлээ хийдэг. Дэвжээний бөхчүүд нь ихэвчлэн үеийн залуус байдаг болохоор нэгнийгээ сэтгэл санаагаар маш сайн дэмждэг. Болохоос нь болохгүй хүртлээ  зааж зөвлөж байдаг. Долоо хоногийн гурван өдөр штанк өргөнө, хоёр өдөр нь үндэсний бөх, чөлөөтийн бэлтгэл гээд нийт зургаан өдөр бэлтгэлтэй байдаг. Бүтэн сайн өдөр л ганцхан амардаг. Хүч бяр сайтай байгаа цагт сэтгэлзүй ч өндөр болоод ирдэг шиг санагддаг. Хүмүүс цол авчихаараа л бөх болсон гэж боддог гэхдээ цолноос хамаарахгүйгээр сайхан эр хүн байя гэвэл сайхан барилдчихдаг, зөв санаа бодолтой, алсын хараатай, ухаалаг байх нь улам илүү эр хүнийг тодотгодог байх хэмээжээ.

Та бүхнийг бөхийн босоо хийморь үргэлжид ивээж байг ээ.