"Mongolia”s Next Top Model" шоунд оролцсоноос хойш олны анхааралд илүүтэй өртөх болсон загвар өмсөгч Ю.Балжидмаа хайр дурлалдаа умбан тун ч жаргалтай явна. Тэрбээр өөрөөсөө 7 насны ах "News" агентлагийн захирал, "Амжилтаа ахиулъя" ТББ-ийн тэргүүн, продюсер, жүжигчин гэх олон тодотголын эзэн Г.Анархүүтэй амрагын харилцаа тогтоожээ. Хосууд тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа аж. Загвар өмсөгч бүсгүй сүүлийн үед бие давхар зургаа өөрийн цахим хуудснаа нийтлээд байгаа юм. Жүжигчин гэх Г.Анархүүгийн хувьд “UB Comedy клубийг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү Тэмүүлэнтэй хамтран амьдарч хөөрхөн охины аав ээж болсон ч энэ амьдрал нь төгсгөл болсон удаатай.
- 2024-07-28
- 2024-05-16