АНУ-ын Флорида мужийн захирагч Рон Де Сантис Дориан нэртэй хүчтэй хар салхитай холбоотойгоор мужийн хэмжээнд онц байдал зарлаад байна. Хар салхины хүч нэмэгдэж цагт 120 кмт хүрснийг цаг уурчид мэдээлж байна.
Ялангуяа Алабама мужийн нутаг дэвсгэрт хүчтэй аадар бороо орон үер бууж, торнадо шуурга дэгдэх магадлалтай байгаа аж. Хар шуурганы нөлөө ойрын хэдэн цаг дотор мэдрэгдэж эхлэн, ирэх долоо хоногийн эхэн хүртэл үргэлжлэх бололтой.
Хар шуурганы цохилтын хүчийг Луизиана мужид мөн хүлээж байгаа бөгөөд тус мужийн захирагчийн зүгээс Шинэ Орлеан хотод тохиолдож болзошгүй гамшгийн үеэр ажиллах орон нутгийн онцгойгийнхон бэлэн байдалтай байхыг анхааруулжээ.