НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн Багамын арлын иргэдэд зориулан 1,5 тонн хүмүүнлэгийн ачаа бараа хүргэжээ. Энэ нь олон улсын нийгэмлэг, олон улсын байгууллагын зүгээс Дориан далайн хар шуурганд өртөж, ихээхэн хор хохирол амссан Багамын арлуудад үзүүлж байгаа анхны тусламж болсон байна.
НҮБ-ын албан мэдэгдэлд дурьдсанаар ЮНИСЕФ өөрийн нөөц сангаас Дориан далайн хар шуурганд нэрвэгдсэн Багамын арлуудын 9,500 гаруй айл өрхөд зориулан 1,5 тонн хүмүүнлэгийн ачаа бараа хүргэсэн байна. Тусламжийн бараа ачсан онгоц Багамын арлуудад газарджээ.
Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс зохион байгуулж, цуглуулсан тусламжийн ачаа бараанд 400 мянган ус цэвэршүүлэгч, 5 мянган литрын багтаамжтай усны сав, мөн мянгаад канистр байгаа юм. ЮНЕСКО болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд гамшигт өртсөн бүсийн иргэдэд тусламжийн барааг тараах ажил явуулж эхэлжээ.