Одоогоос 18 жилийн тэртээ 2001 оны 9/11-ний өдөр Америкийн Нью Йорк, Вашингтон хотуудад алан хядагч, террористууд хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн балмад халдлагыг үйлдэж, олон зуун хүний амь насанд халдсан юм. Тэгвэл энэ өдрийг угтаж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгон зарлажээ. АНУ-ын ерөнхийлөгч энэ өдөр төрийн бүх туг далбааг буулган, 9/11-ий террорист халдлагад өртөгсдийн дурсгалыг хүндэтгэхийг хүссэн байна. Цагаан ордны албан ёсны сайтан дээр ерөнхийлөгч Дональд Трампын энэ дагуух захирамжийг байрлуулсан байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп: -АНУ-ын ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийн дагуу 2019 оны 9/11-ний өдрийг Эх орончдын өдөр болгож, Америкийн төрийн байгууллага, яам тамгын газар, агентлагууд дээрх төрийн далбааг бөхийлгөж, 2001 оны 9/11-ний террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхийг үүрэгдэж байна.
Алан хядагчдын үйлдсэн халдлагад ердөө хэдхэн хоромын дотор 3 мянгаад хүний алтан амь үрэгдэж, хагацал, уй гашуу, айдас хүйдэс нөмөрсөн юм. Энэ өдөр Нью Йорк хотын ДХТ-ийн ихэр цамхаг, Пентагоны барилгыг алан хядагчдын барьцаалсан 3 онгоц ирж мөргөн, 4 дэх онгоц Пенсильвани мужид осолдсон. Алан хядагчдын үйлдсэн балмад халдлагад ДХТ-д байсан хүмүүсээс гадна барьцаалагдсан онгоцонд явсан хүмүүс өртөн амиа алдсан. Нийтдээ ДХТ ихэр цамхаг нурахад дэлхийн 80 гаруй орны 3 мянга гаруй хүн амиа алдсан гэж тооцдог байна.