Монгол Улсын шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн – 59, эмэгтэйчүүдийн – 51 дэх удаагийн тэмцээн Хөвсгөл аймгийн Мөрөн хотод нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дэд дарга, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, Дэд ерөнхийлөгч Г.Даваахүү болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн удирдлагууд оролцлоо.
Шатрын улсын аварга шалгаруулах урьдчилсан гурван шатны тэмцээнд 4000 гаруй тамирчид оролцож, тэдгээрээс шалгарсан 24 тамирчин 10 өдрийн турш 11 өрөг тоглож аваргаа шалгаруулах юм.
Энэхүү шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Хөвсгөл аймагт зохион байгуулах санаачилгыг маань дэмжсэн Монголын шатрын холбоо болон түүний удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье.