Таеквондогийн тэмцээн болно

A- A A+
Таеквондогийн тэмцээн болно

Монголын таеквондогийн холбоо ГҮТББ-аас зохион байгуулагддаг БНСУ-ын элчин сайдын нэрэмжит тэмцээн ирэх аравдугаар сарын 10-12-нд Спортын төв ордонд болно.

Энэ удаагийн тэмцээнд бага нас, өсвөр үе, залуучуудын ангилал тулааны төрлөөр өрсөлдөх бол мөн бага насны 5, 6, 7 насны тамирчин хурдан өшиглөлтийн төрлөөр гурван хоногийн турш өрсөлдөнө.

Тэмцээнийг уламжлал ёсоор БНСУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулагчаар ажиллахаас гадна “LG Sigma”, “Once Auto Mongolia”, “Mireco” зэрэг компани ивээн тэтгэх юм.