Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмаа нарын хамтарсан “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхэлсэн билээ.
Тэд өчигдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт тоглосон юм.
Тэгвэл ирэх аравдугаар сарын 2-нд Архангай аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжилснээр баруун аймгуудыг зорьсон аялан тоглолт нь өндөрлөх аж.