Палм Жумейра арал дээр дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудлыг бүтээн босгох ажил дуусах шатандаа орж байна. Тансаг зэрэглэлийн зочид буудлын шинэ эрин Royal Atlantis–гаар эхлэн гэж олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Арабын Нэгдсэн Эмирт улсын хамгийн тансаг, хамгийн үнэтэй зочид буудал 2020 онд албан ёсоор нээгдэх төлөвлөгөөтэй байгаа юм. Royal Atlantis гэх энэ буудлын цогцолборыг барих төсөлд 1.4 тэрбум америк долларыг зарцуулах юм. Керзнэр группийн барьж буй энэ зочид буудал хоёр цамхгаас бүрдэх юм. Цамхгуудыг мөн хооронд нь холбосон гүүр ч баригдаж байна. Зочид буудлын барилгын ажил 2014 оноос эхэлж, одоогоор бүрэн дуусаагүй байгаа ч дэлхий чинээлэг бизнесмен, аялагчдын анхааралд аль хэдийн өртжээ. Гадна талаасаа тун өвөрмөц харагдах энэ зочид буудлын нэг хэсэг нь амралтын газар бол үлдсэн хэсгийг зочид, төлөөлөгчдийн амрах байр, өрөөнүүд байх юм. Хоёроос таван өрөөтэй 230 гаруй тансаг зэрэглэлийн байрнуудын үнэ 2 сая америк доллараас эхлэх юм байна. 2020 онд Дубай хотод олон улсын хэмжээний томоохон үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. 25 сая хүн оролцоно гэж тооцоолж байгаа энэ үзэсгэлэнг угтсан томоохон бүтээн босголтын нэг нь Палм Жумейра гэх хиймэл арал дээр сүндэрлэн босч буй зочид буудал юм.
- 2022-08-28
- 2022-08-03
- 2022-08-03