Нийслэлийн түүхт 380 жилийн ойг тохиолдуулан мэргэжлийн урлагийн байгууллагууд дүүргүүдийн төв талбайд тоглолтоо хийх гэж байна. Үүний эхлэл болж маргааш буюу 10 дугаар сарын 5-ны бямба гарагт Үндэсний урлагийн их театр алслагдсан дүүргийн иргэдэд зориулж Налайх дүүргийн төв талбайд бүрэн хэмжээний тоглолтоо хийх юм. Энэ үеэр Налайх дүүргийн төр захиргааны, хувийн хэвшлийн болон, төрийн бус байгууллагууд 11-18 цагийн хооронд дүүргийн төв талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулна.
Нийслэлийн Соёл Урлагийн газар