Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьжээ. Авьяаслаг охин Б.Сүндари Тэнгэр продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглож байгаа аж. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа юм. Тэгвэл энэ сарын 18-нд нээлтээ хийх Хөөрхөн ээжтэй охин киноны дууг бяцхан Суни аавтайгаа хамтран дуулж дүрсжүүлжээ. Уг дуугаа Real records –д бичүүлж продюссерээр нь реппер Gee ажилласан байна. Харин клипний зураг авалтыг аав охин хоёр Хонгконгод авахуулсан сурагтай.
- 2024-07-28
- 2024-05-16