Кубын Ерөнхийлөгчөөр Мигель Диас-Канель сонгогдлоо

A- A A+
Кубын Ерөнхийлөгчөөр Мигель Диас-Канель сонгогдлоо

Куба улсын парламент Хавана хотод болсон ээлжит бус хуралдааны үеэр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Мигель Диас-Канелийг ерөнхийлөгчөөр сонгожээ. 

 

Санал хураалтад Ардын засгийн Үндэсний ассамблейн 605 депутатаас 575 нь оролцжээ. Ерөнхийлөгчийн албан тушаалд Диас-Канелиас гадна 17 хүн өрсөлдсөн хэдий ч ажиглагчид түүнийг ялна гэж үзэж байгаагаа санал хураалтаас өмнө илэрхийлж байсан аж. 

 

Кубын Үндэсний ассамблей бөгөөд Төрийн зөвлөлийн даргын албан тушаалыг өмнө нь парламентын дарга байсан Эстебан Ласо Эрнандес хаших аж.

 

 

Кубад өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 73.3 хувь нь буюу 6 сая 81 мянга нь шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө саналаа өгчээ. Тус улсын Үндэсний сонгуулийн хорооноос мэдээлснээр, бүх нийтийн санал асуулгын ирц 84.4 хувьтай гарсан байна. Үндсэн хуульд оруулсан гол өөрчлөлтүүдийг дурдвал, хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, коммунизм байгуулахаас татгалзах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг бий болгох, төрийн эдгээр өндөр албан тушаалыг хаших хугацааг таван жилээр хязгаарлах зэрэг юм.