МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨНДӨРЛӨЛӨӨ

A- A A+
МОНГОЛ УЛСАД ХӨНГӨН АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН “СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН” ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯам болон мэргэжлийн холбоодуудын дунд оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрийг сорих, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, хамт олонч нөхөрсөг харилцааг бий болгох, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй спортын 4 төрөлт тэмцээн 2019 оны 10-р сарын 06-13-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний нээлтийн ажиллагаа 2019 оны 10-р сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Спорт хорооны спортын танхимд болж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Сайд Ч.Улаан тэргүүтэй тус яамны удирдах ажилтнууд болон мэргэжлийн холбоодын удирдлагууд хүрэлцэн ирж оролцлоо. Тэмцээний нээлтийн ажиллагаанд оролцож буй тамирчид зочдод зориулан Хан-Уул дүүргийн 15 удаагийн аварга, Нийслэлийн 6 удаагийн аварга, Улсын 6 удаагийн аварга, Ази тивийн цомын аварга, Азийн аварга, Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн аэробикийн баг болон Монголын Хүүхдийн Ордоны дуулаачийн дугуйлангийн дэргэдэх ЮНЕСКО-гийн Дэмжих Клуб “Дэлхийн найзууд аа” чуулгын сурагчид үзүүлэх тоглолтоо толилуулсан.

Шатар, ширээний теннисийн тэмцээн 2019 оны 10-р сарын 06-ны өдөр Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны спортын танхимд, сагсан бөмбөг гар бөмбөгийн тэмцээн 2019 оны 10-р сарын 12-13-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Спорт хорооны спортын танхимд боллоо.

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны ажилтан албан хаагчид болон Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо, Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбооны гишүүн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн баг тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр өрсөлдөж тэмцээний ялагчид тодорлоо.

Шатрын тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын аварга, олон улсын Шатрын холбооны дасгалжуулагч И.Ганбаатар, шатрын компьютерийн шүүгч Т.Гантөмөр нар, ширээний теннисийн тэмцээнийг Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын шүүгч Д.Мөнхсайхан, Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын шүүгч Ц.Мөнхцэцэг нар шүүн явуулж багийн спортын төрлүүд буюу сагсан бөмбөгийн тэмцээнийг шүүгч Б.Сумъяабазар О.Энхжаргал нар, гар бөмбөгийн тэмцээнийг волейболын спортын 1-р зэргийн тамирчин шүүгч Х.Энхбат, Б.Төгөлдөр нар шүүн явуулж Монгол Улсын спортын мастер, Монгол Улсын шүүгч Б.Ариунболд ерөнхий шүүгчээр ажиллалаа.

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд явагдаж буй спортын 4 төрөлт тэмцээнийг Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооноос Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамтай хамтран хариуцан зохион байгуулж салбарын мэргэжлийн холбоодууд - Монголын Арьс Ширний Үйлдвэрлэлийн Холбоо, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Оёдлын Салбарын Нэгдсэн Мэргэжлийн Холбоо, Монголын Хэвлэлийн Үйлдвэрүүдийн Холбоо, Монголын Сав Баглаа Боодол Үйлдвэрлэгчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Хог Хаягдлыг Дахин Боловсруулах Үндэсний Холбоо дэмжин оролцлоо.

Тэмцээний ялагчид:

Шатар – эрэгтэй

1-р байр: О.Сайнжаргал – Хөдөө Аж Ахуйн Бирж ХХК

2-р байр: Ц.Цасчихэр – МННХолбоо

3-р байр: Г.Пүрэвбат – МХҮХолбоо

Шатар – эмэгтэй

1-р байр: С.Нямдаваа – ОСНМХолбоо

2-р байр: Б.Түмэнбаяр – МННХолбоо

3-р байр: Б.Отгонбулаг – МАШҮХолбоо

Ширээний теннис – эрэгтэй

1-р байр: Л.Энхтайван – МХХДБҮХолбоо

2-р байр: И.Бямбасүрэн – МАШҮХолбоо

3-р байр: Т.Намбаяр – МХҮХолбоо

Ширээний теннис – эмэгтэй

1-р байр: Н.Март – МХҮХолбоо

2-р байр: Ё.Насанжаргал – МННХолбоо

3-р байр: Ц.Нямсүрэн – МННХолбоо

Сагсан бөмбөг – эрэгтэй баг

1-р байр: МХҮХолбоо

2-р байр: МАШҮХолбоо

3-р байр: МННХолбоо

Сагсан бөмбөг – эмэгтэй баг

1-р байр: МННХолбоо

2-р байр: МНБҮХолбоо

3-р байр: МХҮХолбоо

Гар бөмбөг – эрэгтэй баг

1-р байр: МХҮХолбоо

2-р байр: МННХолбоо

3-р байр: МАШҮХолбоо

Гар бөмбөг – эмэгтэй баг

1-р байр: МННХолбоо

2-р байр: МХҮХолбоо

3-р байр: МНБҮХолбоо

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн арга хэмжээний хүрээнд явагдаж буй спортын 4 төрөлт тэмцээнийг “Хамгийн бага оноо цуглуулах систем”-ээр шүүн явуулж аварга багийг шалгарууллаа. Тэмцээний аварга багаар “Монголын Ноос Ноолуурын Холбоо”-ны баг шалгарч, багийн спортын төрөл тус бүр дээр шилдэг тамирчдыг шалгаруулав. Үүнд:

Сагсан бөмбөгийн төрөл:

Шилдэг эрэгтэй тамирчин: МХҮХ-ны тамирчин Б.Дөлгөөн

Шилдэг эмэгтэй тамирчин: МНБҮХ-ны тамирчин Ө.Болор-Эрдэнэ

Гар бөмбөгийн төрөл:

Шилдэг эрэгтэй тамирчин: МАШҮХ-ны тамирчин Б.Өсөхжаргал

Шилдэг эмэгтэй тамирчин: МННХ-ны тамирчин Н.Хангал

Тэмцээний хаалтын ажиллагаанд Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яамны Хөнгөн Үйлдвэрийн Хөгжлийн Бодлого Зохицуулалтын Газрын дарга Б.Батхүү, ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ, мэргэжилтэн Р.Эрдэнэсайхан нар хүрэлцэн ирж баг тамирчдад шагнал гардуулан амжилт хүслээ.