МУ ЖУУЛЧДЫНХАА ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОРЬТНЫ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

A- A A+
МУ ЖУУЛЧДЫНХАА ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОРЬТНЫ НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

МУ жил бүр зохион байгуулдаг морьтны наадмыг ирэх 11-р сард явуулах гэж байна. Ингэснээр МУ-д ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, цаашлаад ирээдүй хойч үедээ наадмын соёлыг өвлүүлэх зорилготой гэдгийг холбогдох удирдлагууд мэдэгдсэн талаар Хятадын Синхуа агентлаг сайтдаа онцолжээ.

Энэ удаагийн уралдааныг “Монголын цөлийн морьд” нэрэн дор, ирэх 11-р сарын 1-3-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Наадмаар хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнд, хурдан морины уралдаан, адуу уургалах зэрэг тэмцээнүүд багтаж байгаа юм. Дашрамд дурьдахад МУ нь адуун сүргийн тоо толгойгоороо дэлхийд тэргүүлэгч орон юм. Тухайлбал Монголын Статистикийн ерөнхий газрын хийсэн судалгаагаар 2018 оны байдлаар нийтдээ 60 гаруй сая тоо толгой малтай болохыг мэдээлжээ. Тэдгээрийн 5,9 хувийг адуу эзэлдэг байна. Морьтны наадам нь МУ-ын аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилго бүхий 30 арга хэмжээний нэг юм. Ирэх 2020 он гэхэд нэг сая жуулчдыг татаж, үүгээрээ нэг тэрбум долларын ашиг олох зорилгыг МУ өмнөө тавиад байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтдээ 217 мянга орчим жуулчид МУ-д ирсэн гэсэн тоо баримт байгаа юм. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн жилүүдийн дунджаас даруй 14,8 хувиар илүү байна.