Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлажээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан. Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авч, Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм. Эмэгтэй сагсан бөмбөгийн багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор болсон байна. Харин Япон Улс зохион байгуулагч орны давуу эрхээ “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.
- 2024-07-28
- 2024-05-16