"The Voice of Mongolia 2018" шоуны шилдэг оролцогчдын нэг, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин Ж.Ариунжаргал ОХУ-ын Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан эстрадын дуучдын "Белый месяц" уралдаанд гуравдугаар байрт шалгарсан нь саяхан.
Ж.Ариунжаргалын хувьд СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн бөгөөд "Voice of Mongolia" шоунд дуучин Д.Болдын багт багтаж, шилдэг дөрвөн оролцогчийн нэг болж байсан юм. Тэрбээр B Production presents. 440Hz Records-д саяхан шинэ дуугаа бичүүлсэн бөгөөд YOUTUBE сувгаар өчигдөр /2019.11.04/ цацагдаж, өдгөө 20 мянга гаруй хандалт аваад байна. УРАН БҮТЭЭЛИЙГ ҮЗЭХ