МЕРАПИ ГАЛТ УУЛ СЭРЖ, ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ

A- A A+
МЕРАПИ ГАЛТ УУЛ СЭРЖ, ОРГИЛЖ ЭХЭЛЖЭЭ

Индонезийн Төв Ява мужид Мерапи галт уул сэрж оргилж эхэлжээ. Байгалийн гамшигт үзэгдлийг судлах төвийн мэдээлснээр гал уулын оройгоос үнс нурам цацагдаж эхэлсэн байна. 

Мерапи галт уул нь Индонезийн төдийгүй дэлхийд хамгийн идэвхтэйд тооцогддог галт уул юм. Галт уулын оройгоос 1 км-ийн өндөрт үнс нурам цацагдаж байна. Орон нутгийн эрх баригчид нь галт уулын бэл дор байрлах хот суурингийн иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Түүнчлэн аюултай гэж тооцогдож байгаа галт уулнаас 3 км радиус доторх газраас иргэдийн нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байхыг аврах албаныханд үүрэгдээд байна.

Мерапи галт уул нь Ява арал дээр байрлах “галт бөмбөлөгт” байрладаг, хамгийн идэвхтэй уул юм. 2,900 метрийн өндөрт байрлах галт уул 2016 онд сэрж оргилон, 340 хүн амиа алдан, 60 мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрч байжээ.