ХУНТАЙЖ ЭНДРЮ “ЭПШТЕЙНЫ ХЭРЭГ”-ИЙН УЛМААС ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГЭЭС ХӨНДИЙРӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

A- A A+
ХУНТАЙЖ ЭНДРЮ “ЭПШТЕЙНЫ ХЭРЭГ”-ИЙН УЛМААС ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГЭЭС ХӨНДИЙРӨХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Их Британийн хатан хаан 2-р Элизабетын дунд хүү, хунтайж Эндрю түүнд оногдсон хэргэм зэргийн хүрээнд олгогдсон эрх ямбанаасаа татгалзаж, цаашид олон нийтийн өмнө үүрэг хүлээн хатан хааны ордныг төлөөлөх эрхээсээ түтгэлзэж байгаагаа мэдэгджээ. Хунтайж энэ шийдвэрийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт ороогдон, улмаар амиа хорлон нас барсан Жеффри Эпштейнтэй дотны анд нөхдийн харилцаатай байж, найзынхаа хууль бус явдлыг мэдэж байсан хирнээ дуугүй өнгөрч байсан гэмээ цайруулах авчээ.  

Хунтайж Эндрю цаашид Их Британийн хатан хааны ордныг аливаа албан ёсны болоод олон нийтийн арга хэмжээнд төлөөлөхгүй талаар Букингемийн ордноос гаргасан мэдэгдэлд дурьджээ. Ингэхдээ хунтайж Эндрю дээрх шийдвэрийг өөрөө бие даан гаргаж, Жеффри Эпштэйнтэй найз нөхөр явсан хариуцлагаа хатан хааны ордноос ялгаж салгахыг хүссэндээ ийнхүү шийдсэн гэнэ. Хэдийгээр хунтайж Эндрю найз Эпштэйний хууль бус явдалд хамааралгүй хэдий ч тэрээр түүний ёс бус авир, үйлдлийн талаар өмнө нь сонсч, мэдэж байсан ч энэ талаар дуугүй байсан нь гэм буруу үүрэх шалтгаан болсон байна. Тиймээс ёс бус үйлдлээсээ болж нийгэмд адлагдаж, улмаар амиа хорлон нас барсан Америкийн санхүүч Жеффри Эпштейны найз байсан гэх хунтайж Эндрю нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан дээрх шийдвэрийг гаргасан байна.

Америкийн нөлөө бүхий санхүүч Жеффри Эпштейныг 2019 оны 7-р сард бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан хэргээр хуулийн хариуцлагад татан хорьж, улмаар сарын дараа түүнийг шоронгийн камертаа амиа егүүтгэн нас барсан байхыг нь олсон юм.