Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гишүүдийн Ээлжит бус хурал өнөөдөр/2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.
- МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв.
- Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав
- МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох Ээлжит бус Гишүүдийн хурлын товыг тогтов.
- Хараат бус сонгуулийн комиссыг байгуулав.
- Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ын танилцуулга
МҮОХ-ны үйл ажиллагааны тайлан 2019
Шинэ Гишүүд
МҮОХ-ны зарим Гишүүн спортын холбоодын хүсэлтийг үндэслэн Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлж, батлаллаа. МҮОХ-ны шинэ Гишүүд:- Монголын морин спорт уяачдын холбоо – Б.Батбаатар
- Монголын адал явдалт, спортын аялалын холбоо – Б.Энхмандах
- Монголын мөсний чарганы холбоо/Олимпийн төрөл/ - Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга
- Монголын шатрын холбоо – Я.Санжмятав
- Монголын мастеруудын биеийн тамир, спортын хороо – Ч.Наранбаатар