“Зун” продакшны артист дуучин А.Нарандулам өнгөрсөн намар DJ Хөхжимийн хамт "Заян наваа" хэмээх Буриад ардын дууг шинэчлэн, найруулан дуулж олны хүртээл болгож чадсан. Тэгвэл энэ удаа дуучин А.Нарандулам Монгол ардын уртын дуу “Бор борын бялзуухай”-г шинэчлэн дуулжээ. Уртын дууг морин хууртай, их чанга дуулдаг гэсэн ойлголт түгээмэл бий. Харин дуучин А.Нарандулам “Бор борын бялзуухай” дууг яг л сонсож буй хүндээ зориулсан мэт намуухан, өнгө аясаар, бусдын сэтгэлд хүртэл дуулсан нь сонсогч олны талархалыг хүлээж байна. Намуухан хэрнээ аялгуу, хөг дан сайтай, бүүвэйн дуу шиг сэтгэлд нэвчтэл дуулсан энэхүү уран бүтээл бухимдал, стресс дүүрэн энэ цаг үед сэтгэлийг тань тайвшруулах болно. Уншигч та доорх линкээр дамжуулан дуучин А.Нарандуламын дуулсан “Бор борын бялзуухай”-г сонсоорой.
- 2024-07-28
- 2024-05-16