Аргентинд энэ улсын төрийн тэргүүнээр сонгогдсон Альберто Фернандес тангарагаа өргөн албан сэнтийдээ заларчээ. Аргентины социалист намын тэргүүн, энэ улсын экс ерөнхийлөгч Кристина Киршнерын хамтрагч Альберто Фернандес улсынхаа парламентын танхимд хандан тангарагаа өргөсөн байна.
Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо болсон тангараг өргөх ёслолын ажиллагаанд энэ улсын ерөнхийлөгч Жаир Болсонару оролцож, өөрийн эрх үүргийг дараагийн төрийн тэргүүнд ёслол хүндэтгэлтэйгээр шилжүүлэн өгсөн байна. Аргентины төрийн тэргүүний суудалдаа тангараг өргөн албан ёсоор суусан Альберто Фернандес улс орноо хөгжүүлж, эдийн засгийн хүнд байдлаас гаргахын төлөө тууштай ажиллахаа мэдэгдэн, ОУВС-тай цаашид хамтрахгүй гэсэн байна. Түүнчлэн тэрээр улсынхаа гадаад өрийг тэглэх үйл явцад анхаарлаа хандуулан ажиллаж, улс орных нь эдийн засгийг доройтуулж байгаа бүхий л хүчин зүйлтэй тэмцэх болно гэжээ.