Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ өнгөрсөн баасан гарагт боллоо.
Энэ удаагийн “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ нь ”Шилдэг эрэгтэй тамирчин -3”, “Шилдэг эмэгтэй тамирчин – 3”, “Шилдэг баг – 1” номинациудад шилдгүүдийг Монголын спортын холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар тодрууллаа.
– Шилдэг олимпийн тэнхим- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тэргүүний 3-р сургуулийн олимпийн тэнхим
– Шилдэг олимпийн зөвлөл- Хөвсгөл аймгийн “ Сидней” олимпийн зөвлөл
– Шилдэг оны зүтгэлтэн Аварга ахлах сургууль А. Элбэг
– Шилдэг спортын сэтгүүлч www.zindaa.mn М.Сугар-Эрдэнэ
– Шилдэг спортын клуб – Гаруда академи жюү-жицү
– Шилдэг шүүгч – Р.Жаргалсайхан (хөлбөмбөг)– Э.Саруул (байт харваа)
– Шилдэг баг – 3х3 эмэгтэй шигшээ баг
– Шилдэг хөрөнгө оруулалттай спортын холбоо – Монголын уулчдын үндэсний холбоо
– Шилдэг үндэсний спортын холбоо – Монголын морин спорт уяачдын холбоо
– Шилдэг ажил мэргэжлийн шилдэг холбоо – Монголын үндэсний олимпийн академи
– Шилдэг нийтийн болон хөгжиж буй холбоо – Монголын ширээний теннисний холбоо
– Шилдэг олимпийн бус холбоо – Монголын пауэрлифтингийн холбоо
– Шилдэг олимпийн төрлийн холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо
– Шилдэг спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга – Гимнастикийн холбооны Г. Ерөөлбат
– Шилдэг спортын холбооны ерөнхийлөгч – Д. Гэрэл (самбо бөхийн холбоо)
– Шилдэг дасгалжуулагч – Л. Ундрал(буудлага) – С. Тулга (3х3 сагсанбөмбөг)
– Шилдэг залуу тамирчин – Л.Сосорбарам (жудо)
– Шилдэг эмэгтэй тамирчин – М. Уранцэцэг (жудо).
–С. Батцэцэг ( чөлөөт бөх)
– Шилдэг эрэгтэй тамирчин – Л.Отгонбаатар (жудо) – Д.Дэлгэрням (3х3 сагсанбөмбөг)
– Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг (хүндийн өргөлт)
– Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин – Э.Цэндбаатар (бокс)
– Хамгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн – Э.Цэндбаатар