Япон улсад ирэх 2020 онд болох хүн төрөлтөний спортын их наадмын бэлтгэл ажил хангагджээ. Токио хотноо байгуулсан Олимп, Паралимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулан, ёслол хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгөх ажиллагаа болсон байна.
Токио-2020 Олимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил өнгөрсөн сард дуусчээ. Тэгвэл энэ амралтын өдөр спортын байгууламжийг хүлээлгэн өгөх ёслол болсон байна. Ёслолын ажиллагаанд Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Токио хотын амбан захирагч Юрико Койке болон Токиогийн ОЛимпийн наадмын гол цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гарган ажилласан архитекторч Кенго Кума нар оролцсон байна. Японы ерөнхий сайд ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Наран улсад Рейвагийн шинэ цаг тоолол эхлэхтэй зэрэгцэн арлын энэ улс хүн төрөлхтөний спортын их наадмыг эх орондоо хүлээн авч зохион байгуулах гэж байгаа нь нэр төрийн хэрэг гэдгийг онцолжээ. Түүнчлэн тэрээр Токио-2020 Олимпийн наадмын бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь нэр төртэй гүйцэтгэн ажилласан багийнханд талархал илэрхийлсэн байна.