Монголын зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баярыг тохиолдуулан оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд-2019” наадам өнөөдөр 14:00 цагт хүүхдийн урлан бүтээх төвд болно.
2001 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулагдаж буй уг наадам өнөөдөр ийнхүү эрийн цээнд хүрч буй юм.
Уг наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын томоохон болон богино хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, орчуулга, шүүмж судлал, жүжиг, кино зохиол, шог хошин болон баримтат зохиол гэсэн төрөлд шилдгүүдийг шалгаруулах ажээ.