Өнөөдөр өглөө Казахстаны Алматы хотоос нийслэл Нур-Султан хот руу хөөрөөд удаагүй Bek Air компанийн нисэх онгоц унасан байна.
Онгоцонд 95 зорчигч, нислэгийн багийн гишүүн 5 хүн явснаас одоогоор есөн хүн амиа алдсан нь батлагджээ. Бусад зорчигчдын хувь заяа хэрхсэн талаар мэдээлэл ирээгүй байна.
Тухайн үед нисэх буудал өтгөн манантай байсан гэнэ. Хөөрөөд удаагүй нисэх онгоц өндрөө алдаж, хоёр давхар байшин дээр унасан тухай гэрчүүд мэдээлжээ.
Ослын шалтгааныг тогтоох тусгай комисс байгуулагдан ажилдаа орсон байна. Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хохирогсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.