Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннесийн номонд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчин, Дэлхийн аварга, Монгол Улсын Гавьяат тамрчин М.Уранцэцэг бүртгэгдлээ.
Дэлхийн дээд амжилтын эзэн бол тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд 2010.12.17-2019.04.05-ны хооронд нийт 35 медаль хүртжээ.
Үүнд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль багтаж байгаа бөгөөд хамгийн олон медаль хүртсэн амжилтаар Гиннесийн амжилтыг эзэмших боллоо.