Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан 12-нд болно

A- A A+
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан 12-нд болно

Монголын үндэсний бөхийн холбооноос шинэ оны анхны барилдааны товыг зарлажээ. Ийнхүү энэ сарын 11-ний 12:00 цагаас сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно.

Бүртгэл 10.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд бөхийн тоо хязгааргүй юм байна.

Харин 12-ны 13:00 цагаас Үндсэн хуулийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн уламжлалт барилдаан боно.

Барилдах бөхчүүдийг 10, 11-нд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх аж.